АНУ өчигдөр Венесуэлийн компанид хориг тавьсны улмаас нефтийн үнэ өсчээ

Б.Баясгалан
01 сарын 30, 2019

АНУ өчигдөр Венесуэлийн төрийн өмчит нефтийн “PDVSA” компанийн эсрэг хориг арга хэмжээ авч, ОПЕК-ийн гишүүн орон экспортын хэмжээгээ бууруулах төлөв үүссэнтэй холбоотойгоор нефтийн үнэ хоёр хувиар нэмэгдсэн байна.

Олон улсын “Brent” маркийн нефтийн үнэ 1.39 ам.доллараар өсч, нэг торх нь 61.32 ам.долларт хүрсэн бол АНУ-ын “WTI” маркийн нефтийн үнэ 1.32 ам.доллараар өсч, 53.31 ам.долларт хүрчээ.

Венесуэл нь дэлхийн хүнд нефть олборлогч томоохон орнуудын нэг бөгөөд АНУ тус улсын нефтийн экспортын тал орчим хувийг худалдан авдаг, хамгийн том түншүүдийн нэг юм.

Дональд Трампын засаг захиргаа Венесуэлийн нефтийн компанид хориг арга хэмжээ авсан нь Ерөнхийлөгч Николас Мадурог эрх мэдлээс нь түлхэн унагаах зорилготой аж.

“Нефтийн үнийн өнөөдрийн өсөлт нь Венесуэл нефтийн олборлолтоо бууруулж магадгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой” гэж “Ritterbusch and Associates” холбооны тэргүүн Жим Риттербуш хэлсэн байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Reuters/

Холбоотой сэдвүүд

венесуэл нефт хориг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.