А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр ажиллахаас татгалзав

Б.Баясгалан
01 сарын 22, 2021

Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ сарын 19-нд Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг зөвлөхөөрөө томилсон байдаг. Тэгвэл А.Отгонбаатар гишүүний зөвлөхөөс татгалзаж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

Тэрээр энэ талаараа "Ах эгч, анд нөхөд, дүү нар, журмын хамт олноосоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би УИХ-ы гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр ажиллах гэж байснаасаа татгалзаж ажиллаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна. УИХ-ын гишүүн Ш.Адьшаад маш их баярлалаа. Би одоо өргөдлөө аваачиж өгнө" хэмээлээ.


УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг зөвлөхөөрөө томилсон албан бичгийг хүргэж байна.

Холбоотой сэдвүүд

а.отгонбаатар ш.адьшаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.