Саруулын Ариунжаргал
08 сарын 01, 2018
Apple компаний орлого гурван сарын үзүүлэлтээр 11,5 тэрбум доллар буюу 30%-аар нэмэгдсэн нь зах зээлийн хүлээлтийг хол даваад байгаа юм. Хэдэн цагын турш хийсэн нэмэлт хувьцааны арилжаа нь технологийн аврага компанийг нэг их наядад хүрэхэд ойртуулсанаар түүхэн амжилт хийхэд дөхөж ирсэн харагдаж байна. Технологийн гигант нь цөөн тоогоор ч нэгж борлуулалтын үнэ нь давсан ханштай байсан учраас борлуулалтын үр дүн нь шинжээчдийн үзэж байсан борлуулалтын хүлээлтийг хол давжээ.
Apple 41.3 сая утас зарсан нь төлөвлөж байсан 41.8 саяаас доогуур байсан ч дундаж борлуулалтын үнэ 724 ам доллар байсан нь шинжээчдийн тооцоолж байсан 694 ам доллараас илүү байгаа юм.
Аpple-ийн нэгж хувьцаа 3.9 хувиар өсч нэгж хувьцааны үнэ 197,81 хүрсэн нь мөн тэдний цахилгаан станцын орлоготой холбоотой гэж мэдүүлжээ . Компаний мэдээлсэн орлого 53.3 тэрбум ам.доллар байгаа нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 17 хувиар өссөн нь шинжээчдийн хүлээж байсан 52.4 тэрбум ам доллараас ахисан үзүүлэлтэй байна.
Мэдээллийн ивээн тэтгэгч: PC Mall
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.