Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Apple” Хятад улс дахь хэрэглэгчдээ алдахгүйн тулд 3 дахь удаагаа үнээ буулгажээ | Peak News

“Apple” Хятад улс дахь хэрэглэгчдээ алдахгүйн тулд 3 дахь удаагаа үнээ буулгажээ

04 сарын 02, 2019

БЭЭЖИН. /CNN/. АНУ-ын технологийн томоохон төлөөлөгч болох “Apple” компани БНХАУ-ын албан ёсны цахим хуудас дахь “iPhone”, “iPad” болон бусад бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулсан байна.  

Xinhua” агентлагийн мэдээлснээр, энэ нь дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн аж үйлдвэр болон бусад салбарт татварын шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсний хариу арга хэмжээ болсон аж. БНХАУ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний татварыг 3 хувиар бууруулсан юм. Харин “Apple компанийн бүтээгдэхүүний үнэ 6 орчим хувиар буурсан байна. 

64GB багтаамжтай “iPhone XS” гар утасны үнэ одоо 8199 юань буюу 1220 ам.долларын үнэтэй болсон нь өмнөх үнээс 500 юань буюу 74 ам.доллараар хямдарчээ. “iPhone XR” загварын үнийн хувьд 300 юань буюу 45 ам.доллараар буурчээ. 

Энэ оны нэгдүгээр сард “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук БНХАУ дахь эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа тухай хөрөнгө оруулагчдадаа хандан мэдээлсэн билээ. Энэ нь өнгөрсөн онд тус компанийн бүтээгдэхүүнүүдийн Хятад дахь борлуулалтын хэмжээ ихээхэн буурсантай холбоотой байна. 

Үүний дараа ам.долларын ханштай холбогдуулан АНУ-аас бусад зах зээл дэх бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулж магадгүй хэмээн Т.Кук “Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэрээ тэмдэглэсэн юм. 

Apple” компанийн бүтээгдэхүүний Хятад дахь борлуулалтын хэмжээ сүүлийн гурван жилийн турш буурсан үзүүлэлт үзүүлсэн ба энэ нь “Huawei, Oppo, Vivo”, Xiaomi зэрэг үндэсний компаниуд илүү хямд хийгээд өндөр чанартай ухаалаг гар утсыг зах зээлд нийлүүлэх болсонтой холбоотой ажээ.

Гэсэн хэдий ч Хятад улс нь Apple” компанийн гол зах зээлүүдийн нэг хэвээр байгаа бөгөөд 2018 онд тус компанийн нийт борлуулалтын 15 гаруй хувийг бүрдүүлсэн байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

apple хуавей

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.