Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Аргентины парламент үр хөндөлтийг эсэргүүцлээ | Peak News

Аргентины парламент үр хөндөлтийг эсэргүүцлээ

peak.mn
08 сарын 09, 2018

Жирэмсний 14 долоо хоногтой үед үр хөндөхийг зөвшөөрөх хуулийн төслийг Аргентины Сенатын танхим баталсангүй.

Уг хуулийн төслийг 38 сенатч эсэргүүцэж, 31 сенатч дэмжсэн байна. Хуулийн төсөл дэмжигдээгүй учир хууль санаачлагчид нэг жил хүлээсний дараа дахин парламентад өргөн барих эрхтэй байдаг ажээ.

Тус улсад одоогийн байдлаар хэрэгжиж байгаа үр хөндөлтийн тухай хуулиар эх нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хүүхэд олсон эсвэл жирэмслэлтээс болж эхийн эрүүл мэнд аюултай нөхцөл байдалд хүрсэн тохиолдолд үр хөндөхийг зөвшөөрдөг байна.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр Аргентины парламентын ордны гадна талд томоохон хэмжээний жагсаал болжээ. Үр хөндөлтийг эсэргүүцэгч идэвхтнүүд хуулийн төслийг батлаагүйд их баяртай байна. Эдгээр идэвхтнүүдийн нэг нь ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө, “гэр бүл ямар үнэ цэнэтэй болохыг  Аргентин улс энэхүү үйлдлээрээ харуулж чадлаа” гэж хэлэв.

Харин сонголтоо өөрийн дураараа хийх хүсэлтэй зарим нэг бүлэг хүмүүс санал хураалтын дараа эсэргүүцлээ илэрхийлж, цагдаа нар луу гал шидсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

аргентин парламент

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.