Аргын тооллын 4 сарын 11, Сумъяа гараг

Л.Дэлгэрмаа
04 сарын 11, 2022

Аргын тооллын 4 сарын 11, Сумъяа гараг. Билгийн тооллын 10, Yнэг одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ

Холбоотой сэдвүүд

дорнын зурхай зурхай

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.