Арьс өнгөөр ялгаварлах үзэл дэвэрсэн үед Lexus IS загварын нээлтээ хийхгүй гэв

Х.Оргил
06 сарын 10, 2020

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Японы Lexus компани өөрийн 2021 оны Lexus IS загварын автомашинаа 6 дугаар сарын 9-нд АНУ-д болон дэлхий нийтэд танилцуулах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Lexus компанийн толгой компани болох Toyota хийсэн мэдэгдэлдээ "Covid-19-ын эргэн тойрон дахь ёс зүйгүй, тэвчишгүй гадуурхал мөн Африк гаралтай америкчуудын эсрэг арьс өнгөөр ялгаварлах үзэл, аллага, хүчирхийллийг буруушааж байгаагаа илэрхийлжээ.

Жорж Флойдын аллага, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал тэмцэл Америк даяар өрнөж буй энэ үед олон компаниуд өнгөт арьст иргэдийг дэмжин дуу хойлойгоо хүргэж байгаа билээ.

Холбоотой сэдвүүд

өнгөт арьстан жорж флойд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.