“Asiana Airlines” Сөүл-Улаанбаатарын анхны нислэгийн тийзээ 699.000 төгрөгөөр худалдаална

Х.Оргил
06 сарын 27, 2019

БНСУ-ын агаарын тээврийн том компанийн нэг болох “Asiana Airlines” Монголд нислэг үйлдэх эрхээ аваад байгаа билээ. Тус компаний Сөүл-Улаанбаатарын анхны нислэг долдугаар сарын 9-ний өдөр болно. 

Харин анхны нислэгийн урамшуулал болгон долдугаар сарын 10, 12-ны өдрүүдэд хоёр талд зорчих тийзийн үнийг 699.000 төгрөг болгожээ. Гэхдээ энэхүү тийзийн үнэ одоогоор онлайн захиалгад олдоц муу байна. Цаашид хоёр талын нислэгийн тийзийг 1,2 сая төгрөгөөс дээш ихгүй байхаар тооцоолж байгаа аж.

Та https://flyasiana.com/C/KH/KO/index сайтаар орж онгоцны тийзээ захиалах боломжтой юм.

Холбоотой сэдвүүд

asiana airline корейн эйр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.