Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ассанж өөрийг нь шилжүүлэн өгөхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ | Peak News

Ассанж өөрийг нь шилжүүлэн өгөхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ

05 сарын 03, 2019

ЛОНДОН. /NHK/. WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж өөрийг нь АНУ-д шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж Их Британийн шүүгчид хэлсэн байна. Ж.Ассанжийг шилжүүлэн өгөх тухай эхний шүүх хурал Лондон хотын шүүхэд пүрэв гарагт болжээ. Шүүхийн гадна олон арван хүн цуглаж, түүнийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч уг шүүх хуралд дүрс бичлэгээр оролцжээ. Тэрбээр өөрийгөө олон шагнал хүртсэн, олон хүнийг хамгаалсан сэтгүүлч хэмээн тодорхойлсон байна.  АНУ Ж.Ассанжийг цэргийн албан хаагч асантай хамтран Засгийн газрын нууцын зэрэглэлтэй компьютеруудад нэвтэрсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Хэрэв түүний хэрэгт холбогдолтой болох нь нотлогдвол дээд тал нь таван жилийн хорих ял ногдуулах ажээ.  2012 онд барьцаагаар сулласан нөхцөлийг зөрчсөн хэрэгт холбогдуулан Лондон хотын шүүх Ж.Ассанжид 50 долоо хоног хорих ял оноосноос нэг хоногийн дараа дээрх шүүх хурал болжээ. 

Сануулан дурдахад, өнгөрсөн сард Лондон хотын цагдаа нар Ж.Ассанжийг долоон жилийн турш орогносон Эквадорын Элчин сайдын яамнаас нь баривчилсан юм. Түүнийг шилжүүлэн өгөх тухай дараагийн шүүх хурал энэ сарын эцсээр болно. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ану ассанж

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.