Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ассанжийг удахгүй ЭСЯ-наас хөөн гаргах уу | Peak News

Ассанжийг удахгүй ЭСЯ-наас хөөн гаргах уу

04 сарын 06, 2019

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яам /ЭСЯ/ “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг удахгүй хөөн гаргах гэж байгаа тухай мэдээлэлд тус улсын Гадаад хэргийн яам тайлбар өгөхөөс татгалзаад, энэ мэдээллийг цуу яриа гэжээ. Энэ тухай “El Comercio” сонин пүрэв гарагт мэдээлсэн байна.

“Эквадор улс баримт нотолгоогүй цуу яриа эсвэл таамаглалд тайлбар өгдөггүй” гэж тус улсын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.

Лондон хот дахь Эквадорын ЭСЯ-наас Ассанжийг “хэдэн цаг эсвэл хэд хоногийн дараа” хөөн гаргах гэж байна гэж “WikiLeaks” цахим хуудас урьд нь Эквадор дахь эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилсан байна. Тус цахим хуудасны төлөөлөгчийн хэлснээр, Кито болон Лондон “WikiLeaks”-ийг үндэслэгчийг баривчлах гэрээ байгуулжээ.

Жулиан Ассанж 2012 оноос Лондон хот дахь Эквадорын ЭСЯ-нд нуугдаж байгаа юм. “WikiLeaks”-ийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор Шведийн эрх баригчид АНУ-д шилжүүлэн өгөхөөс Ассанж болгоомжлон Эквадор улсаас орогнох эрх хүссэн билээ.

“Wikileaks” цахим хуудас нь АНУ-ын Пентагон, Төрийн Департамент болон төрийн бусад байгууллагын хэдэн зуун мянган нууц материалыг олон нийтэд дэлгэсэн юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

эся жулиан ассанж

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.