Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

'AstraZeneka вакциныг сайн сайхан, найрсаг харилцааны илэрхийлэл болгон Монгол Улсад өгч байна' | Peak News

"AstraZeneka вакциныг сайн сайхан, найрсаг харилцааны илэрхийлэл болгон Монгол Улсад өгч байна"

Б.Баясгалан
02 сарын 22, 2021

Манай улс коронавирусийн эсрэг вакцины эхний ээлжийг өнөө өглөө хүлээн авлаа. Тодруулбал, БНЭУ-аас 150.000 тун AstraZeneka вакциныг МИАТ-ын онгоцоор тээвэрлэн авчрав.

Оксфордын их сургуулийн эрдэмтэд AstraZeneka компанитай хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины уг хувилбарыг Энэтхэгийн "Serum" институтад үйлдвэрлэжээ. Улмаар тус улсын Мумбай хотоос тусгай үүргийн онгоцоор татан авав. 

Вакциныг Улаанбаатарт хүлээн авах ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд болон Энэтхэг Улын Элчин сайд нар оролцов.

Энэ үеэр Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх "Миний зүгээс баяртайгаар дуулгахад коронавирусийн эсрэг 150.000 тун вакциныг оюун санааны болон стратегийн түнш Монгол Улсдаа бэлэглэж буйдаа нэн таатай байна. Өнөөдөр Монгол Улсад өгч буй энэ вакцин нь сайн сайхан, найрсаг харилцааны илэрхийлэл юм" хэмээлээ.

Вакцинжуулалт маргааш эхлэх бөгөөд эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Л.Энхболд нар тариулна хэмээн мэдэгдсэн. Улмаар нийт хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насныхныг наадмаас өмнө вакцинжуулалтад хамруулж дуусгана гэж Засгийн газраас төлөвлөөд буй юм. 

Вакцин хүлээн авах үйл ажиллагааг хүргэж байна.

Зургийг Сангийн сайд Б.Жавхлангийн фэйсбүүк хуудаснаас 

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.