peak.mn
05 сарын 02, 2018
Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж тус тус заасан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан энэхүү бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын дарга болон дэд даргыг УИХ-д санал болгохдоо иргэдийн саналыг харгалзан үзэх гэж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр мэдээлэл хийж /мэдээллийг үзэх/, иргэдээс АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэн томилуулах асуудлаар санал авч эхэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны https://president.mn цахим хуудсаар явуулсан санал хураалт долоо хоногийн хугацаанд үргэлжилж, өчигдрийн 22:00 цагт хаагдав. Саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын хэсэг нэгтгэж эхэлсэн бөгөөд иргэдээс ирсэн санал хүсэлттэй нэг бүрчлэн танилцаж, саналуудыг тоолж дууссаны дараа АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар албан ёсны мэдээлэл хүргэнэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.