Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газар “Audit Awareness champion”-аар шалгарлаа | Peak News

ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газар “Audit Awareness champion”-аар шалгарлаа

Н.Жавхлан
11 сарын 26, 2025

Олон Улсын Дотоод Аудиторуудын Институт (IIA)-ын Монгол Улс дахь албан ёсны салбар байгууллага, Монголын Үндэсний Дотоод Аудиторын Холбооноос жил бүр зохиогддог “Дотоод аудиторуудын форум” болж, дотоод аудитын шилдэг нэгж, аудиторуудыг шалгарууллаа.

Энэ удаагийн нэгдсэн форумд Монгол Улсын хэмжээнд дотоод аудитын үйлажиллагаа явуулж буй 130 байгууллагын 450 гаруй аудитор, мэргэжилтэн оролцсон бөгөөд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газар AUDIT AWARENESS CHAMPION шагналын эзэн боллоо.

Тус газар нь 2025 онд дотоод аудитын үйл ажиллагааг шинэчлэх, нэгдлийн хэмжээнд дотоод аудитын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Дотоод аудит үнэ цэнийг бүтээнэ” уриан дор 4 чиглэлийн 56 арга хэмжээг санаачлан, үе шаттай хэрэгжүүлээд байна.

Тухайлбал, мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээг нэг мөр болгох “Дотоод аудиторын ёс зүйн код”-ыг батлан мөрдүүлж, нэгдлийн компаниудын дотоод аудиторуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээ, “Audit Talk” уулзалтуудыг зохион байгуулж, салбарын хөгжлийн цаашдын хэрэгцээ, чиглэлийг тодорхойлсон “Судалгааны эмхэтгэл” боловсрууллаа.

Холбоотой сэдвүүд

аудитор эрдэнэс монгол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.