Цэдэнбалын Цэрэндолгор
09 сарын 18, 2018
УИХ-ын гишүүн А.Ундраагийн гадаад томилолтын зардлыг МУИС гаргасан гэх яриа нийгмийн сүлжээнд хүчээ аваад буй. Энэ талаараа тэрбээр өөрийн байр сууриа илэрхийлж өдөр тутмын “Өнөөдөр” сонинд тодруулга өгчээ.
Уг асуудал дээр А.Ундраа гишүүн “Би УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны зардлаар явсан. МУИС-ийг чадавхжуулах зорилготой томилолт учраас миний зардлыг гаргасан байх. Төрийн ажилд хувийн зардлаар гаргаж явах нь зохисгүй. Харин эмчлүүлэх зорилгоор гадаад явсан бол өөрөө зардлаа гаргах учиртай” гэсэн тайлбар хийсэн байна.
Мөн тэрбээр өөрийн твиттер хуудастаа ийн бичжээ.
Нийгмийн бодлого, Боловсрол, соёл ШУны байнгын хорооны даалгаснаар явсан МУИС-ийн судалгааны их сургууль болгох тухай албан айлчлал юм. Оюухай багш та бол бүр ч илүү ойлгомоор юм. Алдар багш та бүхэн дээд боловсролын чанарын төлөө ажлыг сайн дэмжинэ гэж харж явдаг. @Aldar51 https://t.co/PLzr8ymiiq
— Агваанлувсан УНДРАА (@undraa_mongolia) September 17, 2018
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.