Х.Оргил
01 сарын 22, 2020
Авлигатай тэмцэх газраас жил бүр судлан гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнг зарлалаа.
Төрийн 62 байгууллагаас үйлчилгээ авсан 7400 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон үйлчилгээ хүргэсэн 1360 албан хаагч, 795 шинжээчийн үнэлгээнд үндэслэн 2019 оны шударга байдлын үнэлгээг тооцон гаргав. Энэ оны шударга байдлын үнэлгээгээр судалгаанд хамрагдсан 62 байгууллагын дундаж үнэлгээ 74.1 гарч өмнөх оны түвшингээс 5.4 пунктээр өссөн байна. Ийнхүү өсөхөд төрөөс үйлчилгээ авсан иргэдийн өгсөн үнэлгээ 8.4 пунктээр, төрийн албан хаагчдын өгсөн үнэлгээ 4.0 пунктээр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Байгууллага бүрээр авч үзвэл Соёл, урлагийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Завхан аймгийн ЗДТГ хамгийн өндөр буюу 83.7-81.1-ийн хооронд оноо авчээ. Харин Гаалийн ерөнхий газар, Биеийн тамир, спортын газар, Үндэсний хөгжлийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ховд аймгийн ЗДТГ хамгийн бага буюу 64.8-66.7 оноо авсан байна. Бага оноо авсан байгууллагуудын хувьд мэдээллийн ил тод, хариуцлагатай байдал хангалтгүй, авлигыг хянах дотоод хяналтын механизм, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл сул байгаа нь нийтлэг байна.
Шударга байдлын үнэлгээ нь өмнөх оныхоос буурсан зарим байгууллагын хувьд буурсан шалтгаан, нөлөөллийг авч үзвэл:
Хаана авлига их байна вэ?
Судалгаанд оролцогч 9555 хүнээс “Монгол Улсад авлига хамгийн их тархсан институц”-ийг асуухад судалгаанд оролцогчдын 53.3 хувь “шүүх”, 48.0 хувь нь “гаалийн байгууллага”, 44.6 хувь нь “мэргэжлийн хяналтын байгууллага” гэж хариулжээ.
Монгол Улсад авлига их тархсан институцийн талаарх төсөөлөл
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.