Х.Оргил
12 сарын 06, 2020
"Автобус I" компанийн жолооч Ц-аас хоёр хоногийн өмнө коронавирус илэрч ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа билээ.
Уг автобусны жолооч Ц-ийн ойрын хавьтал нь Баянзүрх зах болон тус дүүрэгт байрлах И март сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлжээ. Тиймээс И Мартын кассчин болон халуун хэмждэг хамгаалалтын ажилчдыг түр тусгаарлаж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарчээ.
Иймээс И-март скай худалдааны төвд ЗӨСҮТ-ийн баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж байна.
Үүнд Имартын 6 давхар барилга, В1 давхар, урсдаг шат, энгийн хог хаягдал цуглуулах 40 тн контейнер, хогийн сав, 240 машины авто зогсоол, эмийн сан, Жүр үр ХХК-ийн заал, банкны 9 АТМ, гар утасны 4 операторийн байр, Хас банкны тооцооны төв, Монгол даатгал, хоол үйлдвэрлэлийн 8 заал, үйлчлүүлэгчийн 4, ачааны 2 нийт 6 лифт, түрдэг 600 тэрэг, гар сагс 280, кассын 24 машин, карт уншигч 76, хаалга 5, ариун байгууламж нийт 37300 м.кв талбайд халдваргүйтгэл хийжээ.
Мөн ойрын гурав хоногийн дотор Баянзүрх зах И-мартаар үйлчлүүлсэн хүмүүс байвал гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлахыг уриалжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.