Автобусны цахим картыг 256 цэгт цэнэглэж байна

Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 98 чиглэлд 20 аж ахуйн нэгжийн /ААН/ 948 автобус,  321 такси гарсан байна.  Өглөөний 06:00-10:00 цагийн нийт 54101 зорчигч  нийтийн тээврээр үйлчлүүлжээ.

Тээврийн хэрэгслүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагууд хийж үйлчилгээнд гаргаж буй бөгөөд таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 13 байршилд 16 байцаагч, 211 шалгагч ажиллаж байна.

Мөн автобусны цахим картыг 256 цэгээр цэнэглэлт хийж байна. Нийслэлийн Онцгой комиссоос "НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ" арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан тусгай үйлчилгээнд зургаан автобус ажиллаж байна.

Холбоотой сэдвүүд

хот2021 цахим карт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.