Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Автомашин үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг хамгаална | Peak News

Автомашин үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг хамгаална

peak.mn
05 сарын 29, 2018

АНУ дахь Японы автомашин үйлдвэрлэгчид тус улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт итгүүлэхийг чармайх болно гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ даваа гарагт мэдэгджээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Америкийн засгийн газар импортын автомашинд гаалийн татвар ногдуулах асуудлыг нухацтай судлах тухай шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан байна. Өмнө нь тус улс импортын ган болон хөнгөн цагаанд гаалийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн билээ.

АНУ-ын авч хэрэгжүүлж болзошгүй арга хэмжээнд Япон улс хэрхэн хандах вэ гэсэн тус улсын парламентын гишүүдийн асуултад Ш.Абе “Японы автомашин үйлдвэрлэгчид АНУ-д олон тооны ажлын байрыг бий болгож, тус улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж байна. Япон улс нь дүрэм, журамд үндэслэсэн олон талт худалдааг эрхэмлэдэг учраас худалдаатай холбоотой аливаа алхам нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрэмд нийцсэн байх ёстой хэмээн үздэг” гэж хариулсан байна.

Ш.Абэ-гийн мэдэгдсэнээр, Японы эрх баригчид Номхон далай дамнасан олон талт түншлэлд нэгдэхийг АНУ-д уриалсаар байх бодолтой байгаа бөгөөд уг түншлэл нь хоёр орны аль алинд нь нэн таатай худалдааны харилцааны хувилбар болохыг тайлбарлаж байгаа ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг 

Холбоотой сэдвүүд

автомашин шинзо абэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.