Д.ЭРДЭНЭТУЯА
06 сарын 02, 2023
Зургадугаар сарын 3-ны өдөр буюу маргааш нийслэлд автомашингүй өдөр. Энэ өдөр "Улаанбаатар хотод үйлчилгээнд явж буй нийтийн тээврийн 40 чиглэлийн 439 автобусны маршрутад 19:00 цаг хүртэл өөрчлөлт оруулахаар болжээ. Үүнд:
Т2: Таван шар-Ботаник, Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон", Ч63-Б чиглэлийн троллейбус явахгүй, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан”, Ч:29Б “Зүүн дөрвөн зам- Сансар-Вокзал" чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ зогсоно.
Нийтийн тээврийн автобусны маршрутад орох өөрчлөлтүүд:
Их тойруугаар явах чиглэл нь Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС
Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явна.
Хойноос урагш болон урдаас хойш явах чиглэлийн автобусууд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 18:00 цагаас хойш хэвийн горимд шилжинэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.