Автомашины улсын дугаарын “УАА” шинэ серийг өнөөдрөөс олгоно

Б.Баясгалан
07 сарын 24, 2019

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 серийн 499950 дугаар байдгаас тээврийн хэрэгсэлд олгох дугаарын нөөц дуусжээ.

Үүнтэй холбоотойгоор шинэ улсын дугаарын сери болох “УАА” серийг өнөөдөр буюу энэ сарын 24-ний өдрөөс эхлэн олгохоор болжээ. 

“УАА” серийг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгох аж. Иймд иргэн та https://burtgel.transdep.mn/ цахим хуудсаар нэвтэрч, автомашиныхаа дугаарыг нээлттэйгээр сонгох боломжтой болж буй юм.

Мөн иргэд өөрсдөө шинээр авч буй тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг цахимаар захиалан авах боломжтой болсон талаар ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Эх сурвалж: АТҮТ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.