Б.Баясгалан
11 сарын 25, 2020
Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 чиглэлийн байгууллагын ажилтан, албан хаагчид албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчих нээлттэй болсон. Гэхдээ нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас олгож буй тусгай зөвшөөрөл бүхий QR кодыг онлайнаар авч, хуваарьт цагуудад зорчих юм.
QR код авах зааврыг хүргэж байна.
1. Хүсэлт гаргах
1.1. Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1242 дугаар захирамжийн хавсралтаар баталсан 13 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллага /цаашид “Байгууллага” гэх/ QR код авах нэн шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалтаа nokhshtab@ulaanbaatar.mn хаягаар ирүүлнэ.
1.2. Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан байна.
2. Хүлээн авах
2.1. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөний зохицуулалтын баг хүсэлтийг хүлээж авна.
3. Хүсэлтийг судлах
3.1. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг нэр бүхий байгууллагын хүсэлтийг хавсралтаар баталсан хариуцах байгуулагад хүргүүлнэ.
3.2. Хариуцсан байгууллагууд хүсэлтийг судлаад шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалтыг Нийслэлийн онцгой комисст хүргүүлнэ.
3.3. Нийслэлийн Онцгой комисс хүсэлтийг судлаж, бүртгэх шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүргүүлнэ.
4. QR код олгох, авах
4.1. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг Нийслэлийн Онцгой комиссоос ирүүлсэн тээврийн хэрэгслийн жагсаалтын дагуу системд бүртгэж, QR код олгоно.
4.2. Байгууллага системд бүртгэгдэж, олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудаст хандаж авна.
5. Хүсэлтийг буцаах
5.1. Энэхүү зааврын 1.1-д заасан байгууллагаас бусад байгууллагын хүсэлтийг хүлээн авахгүй.
5.2. Нэр бүхий байгууллагын хүсэлтийг хавсралтаар баталсан хариуцсан байгууллагууд судалж, QR код олгох саналтайгаас бусад тээврийн хэрэгслийн мэдээллийг буцаана.
5.3. Нийслэлийн Онцгой комисс нь ирсэн хүсэлтийг судалж, QR код олгохоос бусад тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, санал ирүүлсэн хариуцсан байгууллага болон тухайн байгууллагад буцаана.
6. Санал, хүсэлт гаргах
6.1. Аж ахуй нэгж, байгууллага, иргэн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгч болно.
Тусгай зөвшөөрөл бүхий QR кодыг хэрхэн ашиглах талаар ЭНД дарж уншина уу.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 чиглэлийн байгууллага
Эх сурвалж: Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб
гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал коронавирус тусгай зөвшөөрөл qr код
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.10.22.23] ・ 2021.01.22 Хариулах
НОК-11324207 энэ утас байдаг бол утасаа аваад мэдээлэл өгчиж болохгүй байн уу. Төрийн байгууллага гэхээрээ хүнд сурталтай байдаг юм уу. Өдөржингөө залгаж байхад ганц удаа аваад хариу хэлж болон биздэ ийм хариуцлаггүй байх гэж !!!
Зочин [122.201.23.28] ・ 2021.01.01 Хариулах
Өөрийн машин биш байсан ч жолооны үнэмлэхтэй байвал QR код авж болдоггүй юм уу????????
Зочин [64.119.19.84] ・ 2020.12.31 Хариулах
13ААН багтдаг мөртлөө QR авч чадахгүй байна. Заавал хувийн өөрийн машинд өгнө гээд байх юм.Энэ үнэн үү!!!
Зочин [66.181.161.99] ・ 2020.12.23 Хариулах
Kod awmaar bn yaj awhuu
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь