Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах үйлчилгээг авах боломжтой боллоо | Peak News

Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах үйлчилгээг авах боломжтой боллоо

Х.Оргил
09 сарын 11, 2019

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ Smartcar системээр дамжуулан "Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах" үйлчилгээг авах боломжтой боллоо.

Монгол улсын хэмжээнд 2019 оны хагас жилийн байдлаар нийт  990,856 автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл байгаагаас хөдөлгөөнд оролцдоггүй 95,006 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд албан татварын нэхэмжлэл үүсдэг тул ашиглагддагүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах шаардлагатай байна.

Автотээврийн хэрэгсэл эзэмшигч нь Автотээврийн үндэсний төвд бичгээр хүсэлт гаргаж, шаардлагатай холбогдох материалыг бүрдүүлэн өгдөг байсан бол одоо тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar системээр хандан хүсэлт гаргах боломжтой боллоо.

Тус үйлчилгээг Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ Smartcar системд нэвтрэн "Танилт нэвтрэлтийн  нэгдсэн ДАН систем"-д бүртгэл хийлгэснээр  авах боломжтой.

Холбоотой сэдвүүд

ухаалаг засаг смарткар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.