Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний 10 мэргэжлээр үнэ төлбөргүй сургалт зохион байгуулна

Б.Баясгалан
09 сарын 19, 2020

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвүүд хамтран Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд зохион байгуулдаг "Аялал жуулчлалын төрөлжсөн сургалт"-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Сургалт аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой иргэд, залуус, хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог, илүү өргөн хүрээг хамардаг.

Улаанбаатар хотод зохион байгуулагдах сургалт Зочид буудал, зоогийн газрын удирдах ажилтан, Тогооч, Бартендер, Бариста, Зөөгч, Зочин угтагч, Өрөөний үйлчлэгч, Хаалгач, ачаа зөөгч, Хөтөч, тайлбарлагч, Аяллын жолооч чиглэлээр энэ сарын 21-нээс эхэлнэ.

 

Холбоотой сэдвүүд

аялал боажя сургалт хот2020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.