Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Эрчим хүчний салбарт ажиллаж буй 18 мянган ажилтны аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй | Peak News

Эрчим хүчний салбарт ажиллаж буй 18 мянган ажилтны аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй

Н.Жавхлан
10 сарын 30, 2024

Эрчим хүчний үнэ тарифыг хүчээр барьж олон жил явсны үр дүнд өнөөдөр тус салбар хүнд нөхцөлд байна. Байнга алдагдалтай байдаг салбар тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүйд хүрсэн нь ажилчдыг эрсдэлд оруулаад байгаа ажээ. Түүнчлэн тэдний хөдөлмөрийн хөлсийг шударгаар үнэлэх шаардлага тулгарч байгаа юм. Цалин бага учраас олон жил ажилласан инженер, техникийн ажилчид салбараа орхиж, ажиллах хүчний дутагдалд оржээ.

Эрчим хүчний салбарын хүний нөөц, цалин хөлсний талаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Долгортой ярилцлаа. Тэрбээр үүний тухайд:

Эрчим хүчний салбарын цахилгаан дулааны техникийн болон шугамны насжилт аль хэдийн хэтэрчихсэн. Үүнийг дахин ашиглаж болохгүй ч манай салбар хөрөнгө санхүүгүйгээс болоод технологийн шинэчлэлт хийж чадахгүй байдалд хүрээд байна. Мөн эрчим хүчний салбарын ажилчдын хөдөлмөр шударгаар үнэлэгдэхгүй байна. Тийм учраас эрчим хүчний салбарт ажиллаж буй 18 мянган ажилтны хөдөлмөрийг шударгаар үнэлж, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна хэмээн ярьлаа. 

Холбоотой сэдвүүд

эрчим хүч ажилчид

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.