Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны гишүүд Монголд чуулна | Peak News

Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны гишүүд Монголд чуулна

Peak.mn
06 сарын 05, 2026

Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны ээлжит чуулга уулзалт 2026 оны зургаадугаар сарын 9-ний өдөр нийслэл Улаанбаатар хотод болно. Тус холбооны гишүүн улс болох Монгол, Япон, Малайз, Индонез, БНСУ, Казахстан, Пакистан, Филиппин, Узбекстан зэрэг орны 40 орчим албаны хүмүүс оролцох юм.

Өнөөдөр дэлхийн олон улс орон хотжилтын эрчимжилт, орон сууцны эрэлтийн өсөлт зэрэг ижил төстэй сорилтуудтай тулгарч байна. Үүнийг дагаад урт хугацааны тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх шаардлага улам бүр чухал болж буй. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлт зэрг шинэ чиг хандлагууд орон сууцны санхүүжилтийн салбарт шинэ шаардлагыг бий болгож байна.

Ийм нөхцөлд нэг улсын туршлага нөгөө улсын хөгжлийг хурдасгах боломжтой болдог. Тиймээс ASMMA-ийн гол үнэ цэн нь зөвхөн мэдээлэл солилцох бус, харин гишүүн орнуудын хамтын хөгжил, мэдлэгийн солилцоо, шинэ боломжуудыг бий болгоход оршдог.


Азийн 10 улсыг эгнээндээ нэгтгээд буй тус холбоог үүсгэн байгуулахад Монголын Ипотекийн Корпораци (МИК) анхдагч гишүүдийн нэг болсон. Тус холбоог МИК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга 2025-2026 онд даргалан ажиллаж байна.

Анх орон сууцны санхүүжилтийн байгууллагуудын туршлага солилцох зорилготой байгуулагдсан ASMMA нь өнөөдөр илүү өргөн хүрээтэй, стратегийн ач холбогдол бүхий бүс нутгийн хамтын ажиллагааны платформ болон хөгжжээ. Тус холбоо нь гишүүн байгууллагууд харилцан туршлага солилцох, шинэ бүтээгдэхүүн, шийдэл, бодлогын шинэчлэлийг хэлэлцэх, улмаар орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн шатанд гаргах чухал талбар болсоор байна.

ASMMA-г даргалагч орны хувьд Монгол Улс энэ онд холбооны үйл ажиллагааг илүү өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, гишүүнчлэлийн хүрээг тэлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. 

Бүс нутгийн орон сууцны санхүүжилтийн байгууллагуудыг илүү нягт хамтран ажиллах, мэдлэг туршлагаа хуваалцах, хөрөнгийн зах зээл болон урт хугацааны санхүүжилтийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахыг зорьж байна.

Түүнчлэн Монголын санхүүгийн салбарын оролцогчид, бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудыг нэг дор цуглуулж, дэлхийн хөгжлийн чиг хандлага, шилдэг туршлагыг хэлэлцэх зорилготой “Орон сууцны санхүүжилт” форумд гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцох юм.