Х.Оргил
11 сарын 08, 2019
Олон Улсын Монгол судлалын холбооны Азийн III хурал БНСУ-ын Үндэсний музейд өнөөдөр нээлтээ хийлээ.Тус хуралд ШУА-ийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэл бусад төлөөлөгчдийн хамт оролцож байна.
Олон Улсын Монгол судлалын холбооныхуралд дэлхийн 10 гаруй орны 69 судлаач 6 салбарт хоёр өдрийн турш илтгэлээ хэлэлцүүлэх юм байна. Хурлыг нээж ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга академич С.Чулуун үг хэлжээ. Мөн ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баяр хүргэсэн илгээлтийг танилцуулжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.