Б.Ууганбаяр: МИАТ ойрын хугацаанд Улаанбаатар-Токио чиглэлд зорчигчтой нислэг үйлдэнэ

Б.Баясгалан
12 сарын 02, 2020

МИАТ компани Улаанбаатарт-Токио чиглэлд зорчигтой нислэг үйлдэхээр болжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "МИАТ компани ойрын хугацаанд Улаанбаатар-Токио чиглэлд зорчигчтой нислэг, буцахдаа ачаа тээвэрлэж ирэх нислэг үйлдэнэ.

Мөн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд ачаа тээвэрлэх нислэг үйлдэх бэлтгэлийг ханган ажиллаж байна" хэмээлээ.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.