Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Багийн бага сургууль” санаачилга 4.2 тэрбумын хөрөнгө оруулалтаар албан ёсоор эхэллээ | Peak News

“Багийн бага сургууль” санаачилга 4.2 тэрбумын хөрөнгө оруулалтаар албан ёсоор эхэллээ

Хувийн хэвшлийн 4.2 тэрбум төгрөгийн анхдагч хөрөнгө оруулалтаар “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ. 

Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, Хаан Банк болон олон байгууллагууд 8 сарын турш хамтран ажиллаж, төслийн санаа гаргах, баримт бичгийг боловсруулах, санхүүжилт босгох зэрэг олон шат дараалсан ажлын үр дүнд “Багийн бага сургууль” санаачилгын гарын үсэг зурлаа. 

Алслагдсан хөдөөгийн багт, хүүхдийн гэрт ойр, хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон, тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцтэй бага боловсролын  чанартай, хүртээмжтэй, тэгш хамруулсан үйлчилгээг хүргэх нь тус санаачилгын гол зорилго юм.

Жил бүр ойролцоогоор 36 мянган хүүхэд гэрээсээ хол, дотуур байранд 9 сарын хугацаанд амьдарч, суралцдаг. Одоогоор улсын хэмжээнд 1,575 багийн ердөө 44-т нь бага сургууль ажиллаж байгаа нь чамлалттай. Харин энэ удаагийн хөрөнгө оруулалтаар Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 5 багт бага сургууль байгуулж, нийт 370 гаруй хүүхэд жил бүр гэртэйгээ ойрхон сургуульд суралцах боломжтой болох юм.

Санаачилгын дэлгэрэнгүй мэдээллийг https://baghschool.edu.mn хуудсаар авна уу. 

Зураг
Тайлбар

ЭХ СУРВАЛЖ: unicefmongolia

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.