Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Багшдаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн сэтгэгдлийг сая төгрөгөөр мялаана | Peak News

Багшдаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн сэтгэгдлийг сая төгрөгөөр мялаана

Х.Оргил
04 сарын 08, 2019

Монголын багш нарын долдугаар их хурал Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 11-12-нд Төрийн ордонд болно. Хурал угтан олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь олон нийтийн дунд зарласан “Багшдаа баярлалаа” шилдэг сэтгэгдлийн уралдаан юм. Хүн бүхний сэтгэл зүрхэнд багшийн тухай гэгээн дурсамж, гэрэлтэй мөрүүд байдаг.

Тэр гэгээлэг бүхнээсээ хуваалцан цахим ертөнцөөр дамжуулан багшдаа талархал илэрхийлэх боломжийг олгох “Багшдаа баярлалаа” шилдэг сэтгэгдлийн уралдааныг  БСШУСЯ, ХНХЯ хамтран зохион байгуулж байна. 

Энэхүү уралдаанд оролцохын тулд багшийнхаа тухай сайхан дурсамж, талархлын үгээ цахим орчинд өөрийн хаягаар нийтлэхэд л хангалттай. 

Ингэхдээ #Багшдаа баярлалаа гэсэн хаштаг тэмдэглэгээ заавал хийх ёстой юм байна. Шилдэг сэтгэгдлүүдийг цуглуулан шилдгийн шилдгүүдийг тодруулах бөгөөд шагналын сан нэг сая төгрөг гэдгийг зохион байгуулагчид дуулгалаа.

Холбоотой сэдвүүд

багш талархлын шүлэг талархал

Сэтгэгдэл бичих (9)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.