Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Байгаль хамгаалагч нарыг компьютерийн сургалтад хамруулав | Peak News

Байгаль хамгаалагч нарыг компьютерийн сургалтад хамруулав

Б.Баясгалан
03 сарын 21, 2019

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Байгаль орчны газартай хамтран нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх мэдээлэл технологийн “Эм Кэй Ай Ти” сургалтын төвд энэ сарын 5-21-ний өдрүүдэд 22 байгаль хамгаалагч нарт компьютерийн анхан шатны мэдлэг олгох, хэрэглээний программууд болон цахим орчинд ажиллах ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэх зорилгоор түргэвчилсэн сургалтыг зохион байгуулав.

“Эм Кэй Ай Ти” мэдээллийн технологийн сургалтын төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор компьютерын үндсэн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан түвшний нарийн мэргэжлийн нийт 8 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mkit.mn хаягаар болон 7012-2999, 9812-5557, 97125557 дугааруудаас авах боломтой гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.