Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
“Байгаль хамгаалагчдад зориулсан гарын авлага-I” номын нээлт боллоо | Peak News

“Байгаль хамгаалагчдад зориулсан гарын авлага-I” номын нээлт боллоо

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалагчдын эрх зүйн мэдлэг, практик ур чадварыг дээшлүүлэх зорилготой “Байгаль хамгаалагчдад зориулсан гарын авлага-I” номын нээлт боллоо.

Энэхүү гарын авлага нь байгаль хамгааллын салбарт ажиллаж буй идэвхтэн байгаль хамгаалагч, улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчдын эрх, үүрэг, ялгаа болон хамтын ажиллагааны чиг үүргийг практик жишээ, комик зурагтай хослуулан тайлбарласнаараа онцлог юм. Түүнчлэн байгаль орчны хууль тогтоомж, зөрчил илрүүлэх, баримтжуулах, шаардлага тавих, хяналт шалгалт хийхтэй холбоотой заавар, загвар, тайлбаруудыг багтаажээ.

Байгаль хамгаалагч нь зөвхөн байгаль хамгаалах бус, “суртал ухуулагч”, “соён гэгээрүүлэгч”, “хууль сахиулагч”, “гамшгаас хамгаалагч”, “төр, иргэнийг холбогч гүүр” зэрэг олон үүргийг давхар хэрэгжүүлдэг. Гэвч тэд хүний нөөц, санхүүжилт, техник хэрэгслийн хүрэлцээ дутмаг нөхцөлд ажиллаж байна. 

Байгаль хамгаалагчдын өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг нь гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох үед мэдлэг, техник хэрэгслийн дутагдал болон аюулгүй байдлын эрсдэлтэй нүүр тулдаг явдал болохыг гарын авлагад онцолжээ. Тухайлбал, хууль бус мод бэлтгэл, ашигт малтмал олборлолт, ан агнуурын зөрчилтэй тэмцэх үед байгаль хамгаалагчид амь нас, эрүүл мэндээрээ хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэдэг байна.

ЗурагТайлбар









Зочдын сэтгэгдлээс:

Номын зохиогч, эрх зүйч Т.Цэрэн “...Байгаль хамгаалагчдаа хамгаалах механизмыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Буутай хулгайн анчинтай гар нүцгэн тулж буй тэдэнд зориулсан хууль эрх зүйн баталгаатай орчин хэрэгтэй байна.”

Хурандаа Д.Цогтбаатар “...Сайхан бүтээл болжээ. Шог зургаар хуулийн ойлголтыг илэрхийлсэн нь их сонирхолтой байна. Өмнө нь байгаль орчны хуулийн чиглэлээр олон ном гарч байсан ч ихэвчлэн академик түвшинд бичигдсэн байдаг. Харин энэ ном гэмт хэрэг болон зөрчлийн ялгаа, төсөөтэй гэмт хэргүүдийг харьцуулан оруулсан нь маш зөв шийдэл болжээ. Байгаль хамгаалагчдад ойлгомжтой, энгийн, практик хэрэглээнд чиглэсэн нь аятайхан болж. Байгаль орчны хууль тогтоомж ойр ойрхон өөрчлөгддөг тул энэ номыг цувралаар гаргах нь зүйтэй.”

Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Н.Цогбадрал “...Богдхан уулын ДЦГ байнга өндөр ачаалалтай байдаг. Энд тулгарч буй асуудлуудыг зохицуулах нь зөвхөн манай захиргааны 40 хүний асуудал биш юм. Байгаль хамгаалагчдын эрх зүйн байдлыг хамгаалах хууль бидэнд зайлшгүй хэрэгтэй байна. Бид аливаа зөрчлийг илрүүлэхдээ гар нүцгэн шахам, техникийн боломж тааруу нөхцөлд ажиллаж байна. Тиймээс байгаль хамгаалагчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэхэд иргэний нийгэм дуу хоолойгоо хүчтэй өргөөсэй гэж хүсэж байна. Энэхүү шинэ ном бидний ажилд ихээхэн тус дэм болохоор байна.”

Богдхан уулын ДЦГ-ын байгаль хамгаалагч П.Мөнхтөр “...Ажилдаа дөнгөж орж буй шинэ байгаль хамгаалагчдад маш их хэрэг болохуйц гарын авлага болжээ.”

“Луужин” ТББ-ын тэргүүн У.Тунгалаг “...Цуврал гарын авлагын эхний ботид байгаль хамгаалагчдын хууль ёсны эрх, үүргийг маш тодорхой тусгажээ. Дараагийн цувралуудад байгаль хамгаалагчид нутгийн иргэдтэй хэрхэн хамтран ажиллах, түншлэлээ яаж бэхжүүлэх тухай өгүүлэх нь зүйтэй болов уу.”

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.