Галд өртсөн айлуудыг түрээсийн орон сууцанд байршуулж түрээсийг нь төлнө

Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гарсан.

 Гал ойролцоох 60 айлын орон сууц болон иргэдийн автомашин руу тархаж, 30 машин өртөөд байгаа юм. 

Тэгвэл УОК хуралднаар галд өртсөн 60 айлыг шаардлага хангасан түрээсийн орон сууцанд байршуулж түрээсийг нь төлөхөөр болсон. Уг ажлыг Хотын даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулах аж.

Холбоотой сэдвүүд

гал түймэр уок

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.