Байшин шатаж зургаан хүн амь насаа алджээ

Х.Оргил
06 сарын 20, 2019

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт байшин шатсанаас зургаан иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Нас барсан хүмүүс нь тус багийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/, Х /63 настай, эмэгтэй/, Э / 3-6 насны дөрвөн хүүхэд байжээ.

Уг дуудлага зургадугаар сарын 19-ний 02.50 цагт ирсэн байна.

Тухайн үед аврах 22 дугаар ангийн 15 алба хаагч 3 автомашинтай 7 км зам туулан 03:00 цагт очжээ. Газар дээр 8х5, 4х5 метрийн хэмжээтэй байшин, 2.5х5 метрийн хэмжээтэй граж, дугаартай “Портер” загварын автомашин, 4х4, 5х8 метрийн хэмжээтэй малын хашаа тус тус шатаж байсан бөгөөд 4 цаг ажиллаж, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 03:15 цагт гарч 20 км зам туулан 03:47 цагт очиж 3 цаг 13 минут тус тус ажиллаж унтраажээ. 

Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Холбоотой сэдвүүд

гал галын машин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.