Бангкокт тагтаа хоолловол 3 сарын хорих ял шийтгүүлнэ

Х.Оргил
09 сарын 23, 2018

Хотын талбайнуудад болон захын дэргэд тагтаа хоолловол 25 мянган бат буюу 770 ам.долларын торгууль ногдуулах аль эсвэл гурван сарын хугацаанд шоронд хорих ял шийтгэлийн үйлчлэлийг Таиландын нийслэл Бангкок хотын захиргаа хүчин төгөлдөр болгоход бэлтгэж байна. 

Энэ талаархи сануулгатай самбаруудыг жуулчид болон уулчидын ойр ойрхон тагтаа хооллодог газруудад байрлуулаад байгаа аж. Олон нийтийн газруудад тагтаа хооллохыг хориглох тухай Таиландын Ерөнхий сайд, генерал Прают Чан-Оча анх мэдэгдсэн юм. Энэ хориг нь тагтаанаас дамждаг халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгджээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.