Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Банк бус санхүүгийн байгууллагууд ёс зүйн дүрэмтэй боллоо | Peak News

Банк бус санхүүгийн байгууллагууд ёс зүйн дүрэмтэй боллоо

Х.Оргил
12 сарын 19, 2018

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос салбарын хэмжээнд мөрдөх Банк бус санхүүгийн байгууллагуудын ёс зүйн дүрмийг баталлаа. 

Мэргэжлийн оролцогчид ёс зүйн дүрэмтэй байх нь салбарын хэмжээнд баримтлах зарчмуудыг тодорхой болгох, мэргэжлийн байгууллагын стандартыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрсдэлийн түвшнийг бууруулах, хөрөнгө оруулагч, харилцагчдын итгэлийг нэмэгдүүлэх, цаашлаад салбарын нэр хүндэд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Баталсан ёс зүйн дүрмээр салбарын мэргэжлийн оролцогчдын баримтлах үнэт зүйлсийг тодорхойлж, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхэд мөрдөх зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоосон байна.

Түүнчлэн салбарын ажилтнуудын зөв хандлага, харилцагч, үйлчлүүлэгчтэй хүндэтгэлтэй харилцах, үнэнч шударга байх, авлига, хээл хахуулиас ангид байх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг сахин хамгаалах, санал, гомдлыг шийдвэрлэх механизм зэрэг асуудлуудыг багтаажээ.

Холбоотой сэдвүүд

ббсб санхүү сзх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.