Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Барилгын талбайд ХАБ-ын үзүүлэх сургалт зохион байгуулав | Peak News

Барилгын талбайд ХАБ-ын үзүүлэх сургалт зохион байгуулав

peak.mn
04 сарын 19, 2018

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жил бүрийн 4 дүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян болгон зарладаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “Номин констракшн деволопмент” группийн Гарден Сити барилга угсралтын талбайд үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үндсэн зорилго нь барилгын ажил эрхлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаа сайн туршлагыг сургалтад оролцогч байгууллагуудад барилгын талбайд үзүүлэн таниулах, харилцан туршлага солилцох явдал байлаа.

Улаанбаатар хотод 2012-2017 онуудад гарсан үйлдвэрлэлийн осол, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас, Хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх тухай, өргөх, зөөх механизмын аюулгүй ажиллагаа, NCD группийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэрэг сэдвээр оролцогч байгууллагуудад мэдээлэл өглөө.

Нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа барилга угсралтын 226 байгууллагын 367 ажил олгогч, барилгын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнууд хамрагдлаа гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

барилга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.