Барилгын VI давхраас унаж, амиа алджээ

Б.Баясгалан
07 сарын 03, 2018

Барилгын ослын улмаас нэг хүн амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Нийслэлийн  Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Зургаан давхар барилгаас хүн унаж, гэмтлээ” гэх дуудлага 7 дугаар сарын 1-нд ирсний дагуу шалгалт хийхэд тус дүүргийн 3 дугаар хороонд барьж буй барилгын 6 давхраас 40 настай У нь ажил хийх явцдаа унаж, амиа алдсан байна. 

Талийгаачийн толгойд арматур төмөр зоогдож, хүндээр гэмтсэн түүнийг гэмтлийн эмнэлэгт хүргэх замд зүрх нь зогсч нас баржээ. Иймээс  ААН-үүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахыг МХЕГ, ЦЕГ-аас холбогдох  албаны хүмүүст анхааруулж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой сэдвүүд

барилга осол амиа алдах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.