Баянгол дүүргийн иргэд дараах цэгүүдэд сайн дурын шинжилгээгээ өгнө

Х.Оргил
12 сарын 08, 2020

Баянгол дүүрэгт “Нэг өрх-Нэг иргэн” тандалт, илрүүлгийн шинжилгээ авах ажлыг хэрэгжүүллээ. Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн хэмжээнд “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээг 2020 оны 12 дугаар сарын 04-10-ны хооронд 20000 гаруй өрхийг хамруулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүрэг уг шинжилгээг тав хоногийн хугацаанд таван цэг авч эхэлсэн.

Мөн нэмэлтээр “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд иргэдийг идэвхтэй хамруулах зорилгоор тандалтын 44 баг, 280 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 20000 гаруй өрхийг шинжилгээнд хамруулж дуусгалаа.

Дүүргийн иргэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ амны хаалт зүүн, бээлий өмсөн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, хүн хоорондын зайгаа баримтлан үйлчлүүлсэн бол дүүргийн холбогдох байгууллагын албан хаагчид хяналт тавин ажиллалаа.

Харин сайн дурын болон, зорилтот бүлгийн иргэд 13, 20, 47-р сургууль зэрэг 3 цэгт шинжилгээ өгөх бол хөдөө, орон нутаг явах оюутан, иргэд “38, 141-р сургууль, Оюуны ундраа цогцолбор сургууль, “Эрдмийн өргөө” сургуулиуд дээр шинжилгээ өгөх боломжтой юм.

Холбоотой сэдвүүд

баянгол хот2020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.