Х.Оргил
11 сарын 07, 2018
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-г хариуцан ажилласан, өөрийн хамаарал бүхий хоёр ч компаниар хөнгөлөлттэй зээл авсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригийн нэгэн зураг жиргээнд "од" болоод байна.
Сайд асан Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт Сэлэнгэ аймагт тариаланчидтай уулзах үеэр өмссөн түүний өдөн хүрэм MONCLER RODEZ брэндийн бөгөөд тансаг зэрэглэлийнхэн өмсдөг гэдгээрээ алдартай.
MONCLER RODEZ брэндийг үйлдвэрлэгч нь Франц боловч 2003 онд Италийн эзэмшигчтэй болсон. Уг хүрэмний зах зээлийн үнэ нь 1000 ам.доллароос дээш байдаг. УИХ-ын гишүүн Б.Батзоригийн өмссөн уг хүрэм нь 1,235 ам.долларын үнэтэй болохыг энд дарж уг брэндийн худалдааны сайтаас үзнэ үү.
Энэ Батзориг гээч хүн ЖДҮ авангуутаа куртка авч өмссиймаадаа янз нь. 2.800.000-г нь л лав энэ куртканд өгчиж ккк. pic.twitter.com/fxbR7cOUlJ
— Өөжгий Өлзий-Орших (@Mandolinchin) November 6, 2018
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.