Б.Батзориг: Өөрийгөө өмгөөлөх тайлбар тавихгүй, өнөөдөр хэлэх ганцхан үг минь УУЧЛААРАЙ

Х.Оргил
04 сарын 06, 2020

УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний  бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.

Тэрбээр, энэ тухайгаа фэйсбүүк хуудастаа "Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улстөрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх бизээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь УУЧЛААРАЙ" хэмээн бичжээ.

Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдын албаа өгөхдөө мөн "ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудалд би ёс суртахууны хариуцлага хүлээж байна. Үүнд иргэдээсээ, ХХАА-н салбарынхнаасаа, хайрт ээжээсээ чин сэтгэлийн уучлал гуйж байна" хэмээн хэлж байсан юм.

Холбоотой сэдвүүд

б.батзориг ждүхс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.