ББСБ нийт 2.3 тэрбум төгрөгөөр хөрөнгөө нэмэгдүүлжээ

Санхүүгийн зохицуулах хороо энэ сард нийт 6 ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг хянан, шийдвэрлэлээ.

ББСБ-уудаас ирүүлж буй хүсэлт болон холбогдох бүрдүүлбэрийг Хороо сайтар нягтлан шалгасны үндсэн дээр уг шийдвэрийг гаргадаг бөгөөд ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого нь зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Эдгээр 6 ББСБ нийт 2.3 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн байна.

Мөн энэ сард хоёр ББСБ салбар байгуулах зөвшөөрөл авсан бол 6 ББСБ хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтээ шийдвэрлүүллээ.

Холбоотой сэдвүүд

ббсб сзх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.