Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ

peak.mn
04 сарын 19, 2018

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман мэдээлэл хийлээ. 

Тэрээр С.Зориг агсны гэргий Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан асуудлаар тодорхой мэдээллийг өгөв.

Г.Бясман "ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хороосон эрүүгийн хэргийг захиалан зохион байгуулсан үйлдлийг шалгах ажилагааны явцад шинээр цугласан нотлох баримтуудаар хамтран амьдрагч Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. 

Өчигдөр яллагдагчаар татагдсан тогтоолыг нь танилцуулж байцаалт авсан. Одоо мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв.


Холбоотой сэдвүүд

б.булган с.зориг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.