Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Б.Бямбасайханаар дамжуулан 30 мянган ширхэг амны хаалт илгээжээ | Peak News

Б.Бямбасайханаар дамжуулан 30 мянган ширхэг амны хаалт илгээжээ

Х.Оргил
08 сарын 13, 2020

БНХАУ-д төвтэй Дэлхийн Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээний Хөгжлийн (Global Energy Interconnection development organization) байгууллагаас Ерөнхийлөгчийн Тамгын газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүс нутгийн цахилгаан эрчим хүч болон хийн хоолойн хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайханаар дамжуулан 30 мянган ширхэг амны хаалт илгээжээ.  Эдгээр амны хаалтыг Улсын онцгой комисст  хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян уг арга хэмжээний үеэр “(COVID-19) халдвар дэлхий даяар дэгдсэн энэ хүнд цаг үед Монгол Улсын иргэдийг вирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэг тустай хэрэг. Мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, нэн шаардлагатай амны хаалтыг хүлээлгэн өгч байгаа явдалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байна” гэв.

Дашрамд дурдахад, ДЭМБ-аас “Цар тахал болох (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх нэн тэргүүний хамгийн энгийн хэрнээ чухал зүйлийн нэг нь амны хаалт хэрэглэх явдал” хэмээн анхааруулж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

амны хаалт б.бямбасайхан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.