Beatles хамтлагийн ахлагч Жон Леннон болон Йоко Оно нарын хайрын түүхээр кино хийнэ

Б.Баясгалан
10 сарын 25, 2018

"Universal Pictures" кино компани The Beatles хамтлагийн ахлагч Жон Леннон болон түүний гэргий, Японы зураач, дуучин Йоко Оно нарын харилцааны түүхийг дэлгэцийн бүтээл болгох эрхийг авахаар яриа хэлэлцээ хийж байгаа аж.

“Deadline Hollywood” цахим хуудасны мэдээлснээр, уг бүтээлийн продюсеруудын нэг нь Йоко Оно өөрөө байх аж. Нэрийг нь өгөөгүй байгаа уг киноны найруулагчаар “Далласын худалдан авагчдын клуб” кино болон “Том жижиг худал” цувралын найруулагч Жан-Марк Валле ажиллах юм байна.

Киноны зохиомжийг  нэрт эрдэмтэн Стивен Хокингийн тухай өгүүлдэг “Бүх зүйлийн онол”, алдарт“Queen” хамтлагийн дуучин Фредди Меркьюригийн талаар өгүүлэх “Bohemian Rapsody” зэрэг киноны найруулагчаар ажилласан Энтони МакКартен бичсэн байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

ТАСС

Холбоотой сэдвүүд

жон леннон the beatles

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.