Б.Анхилам
07 сарын 30, 2020
Тэтгэвэртээ гараад удаагүй загварын ажилтан гэрийнхээ ойролцоо Бэйли арлын дэргэд сэлж байхад нь цагаан халим дайрч, амийг нь хөнөөжээ. Талийгаач 63 настай эмэгтэй бөгөөд уг хэрэг энэ зун Мэйн мужид гарсан аварга загас хүний аминд халдсан анхны хэрэг аж.
Аварга загас түүнийг хоолтойгоо андуурсан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар үзэж байна. Иймд сэлэгчдэд загас болон далайн хав сүргээрээ сэлж байвал холуур байхыг анхааруулжээ.
Эргийн хамгаалагчийн хэлж байгаагаар тухайн өдрийн 3 цаг 30 минутын үед хохирогчийн охин тусламж дуудан эрэг рүү сэлж байсан гэв. Ойролцоо нь каяак завьтай аялж байсан завьчид хохирогчийг эрэгт гаргасан байна.
Хохирогч усан доороос ямар нэг зүйлээр шидэгдэх шиг болсон гэж гэрч мэдүүлжээ.
Тэр хавиар цагаан халим дахин харагдаагүй бөгөөд маш ховор тохиолдол гэж үзэн эргийг хаахгүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Daily Mail
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.