Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Бейонсе Энэтхэгийн тэргүүн баяны охины хуриманд уригдан хувийн концерт тогложээ | Peak News

Бейонсе Энэтхэгийн тэргүүн баяны охины хуриманд уригдан хувийн концерт тогложээ

Э.Мөнхтуяа
12 сарын 13, 2018

Энэтхэгийн хамгийн баян гэр бүлүүдийн хосын хийсэн тансаг хурим нь 3 өдрийн өмнөх үдэшлэгээр эхлэн, Болливудын алдартай одууд оролцон, мөн дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг болох Бейонсиг урин хувийн тоглолт зохион байгуулжээ. Энэтхэгийн хамгийн баян гэр бүлийн 27 настай охин Мугаш Амбани нь 33 настай Ананд Прималтай мягмар гарагт Мумбай хотод гэрлэсэн гэж CNN мэдээлжээ.

Одод цугласан тус хуримын өмнөх арга хэмжээ ням гарагт эхэлсэн ба Бейонсе болон өнгөрсөн долоо хоногт Ник Жонстай хуримаа хийсэн Приянка Чопра, Болливудын одууд оролцжээ.

Хосуудын сүй тавих ёслол Италийн тансаг зэрэглэлийн зочид буудал Villa D’Este-д болсон ба Жонн Леженд хувийн тоглолт үзүүлсэн байна.

Хуримын урилга ч гэсэн тансаг, үнэт чулуу шигтгэсэн цэцгийн хайрцагтай ба 4,236 долларын үнэтэй гэнэ. Үүний зэрэгцээ, Энэтхэгийн шилдэг дизайнерууд хуримын үдэшлэгийн чимэглэлийг хийжээ. Тус хуримд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс зочидыг суулгасан 100 гаруй нислэг, Уйдапурын нисэх онгоцны буудал дээр баасан гарагаас хойш газарджээ. Хуримын тусгай зочидын дунд Билл Клинтоны гэр бүл багтжээ.

Энэтхэгийн тэргүүн баян болох ноён Амбани нь “Reliance Industries”-ийн захирал бөгөөд  47 тэрбум долларын хөрөнгөтэй бол гэр бүл бологч хүргэний тал үл хөдлөх хөрөнгө, эм үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг байна. Хуримын бэлэг болгож хосуудад Мумбайн далайн эрэгт байрлах 50,000 ам дөрвөлжин үл хөдлөх хөрөнгө бэлэглэжээ.

View this post on Instagram

Good Morning Udaipur ????????❤

A post shared by Isha Ambani (@ambani.isha) on

Эх сурвалж: nextshark.com 

Холбоотой сэдвүүд

энэтхэг бейонсе

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.