Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Засаг дарга Д.Сумъяабазар Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа | Peak News

Засаг дарга Д.Сумъяабазар Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тоо, төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав. Талууд Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцож, тулгамдаж буй асуудлуудад Япон Улсын сайн туршлага, технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа цохон тэмдэглэсэн юм. Улмаар Элчин сайдын зүгээс энэхүү саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. 

Уулзалтад Япон Улсын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Кояма Исао, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Анузаяа нар байлцав. Мөн талууд Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын зүгээс гаргаж буй удирдамж, зөвлөмжийг чанд баримтлан хэрэгжүүлэхийг уриалж, уулзалтыг заавар, зөвлөмжийн дагуу зохион байгууллаа.

Холбоотой сэдвүүд

засагдарга хот2021

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.