Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Биокомбинатыг шинэчлэх 57 сая ам.долларын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа | Peak News

Биокомбинатыг шинэчлэх 57 сая ам.долларын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

Х.Оргил
04 сарын 30, 2020

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар Унгарын Гадаад эдийн засаг, Гадаад хэргийн сайд Питер Сияртотой цахим хурал хийлээ.

Энэ үеэр Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр, Унгарын Гадаад эдийн засаг, Гадаад хэргийн сайд Питер Сиярто нар Биокомбинатыг шинэчлэх 57 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн төслийн гэрээнд гарын үсэг зуржээ. Зээлийн хугацаа 17,5 жил бөгөөд нэн хөнгөлөлттэй буюу хүүгүй, үндсэн зээлийн төлбөрөөс эхний дөрвөн жил чөлөөлөгдөх юм.

Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй  хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллароор тогтсон. Улмаар  2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Михай Галошфай нар гарын үсэг зурсныг өнгөрсөн оны 12 сард УИХ-аас соёрхон баталсан юм.

Холбоотой сэдвүүд

биокомбинат төсөл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.