Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Биологийн улсын 36 дахь олимпиад эхэллээ | Peak News

Биологийн улсын 36 дахь олимпиад эхэллээ

Биологийн улсын 36 дугаар олимпиад “Цөлжилтийн эсрэг биологийн шийдэл” уриан дор Улаанбаатар хотноо нээж байна. Энэ жилийн олимпиад боловсролын салбарт анх удаа бүрэн цахим хэлбэрт шилжсэн гэдгээрээ онцлогтой юм байна.

Монгол Улс НҮБ-ын Цөлжилтийн эсрэг суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) эх орондоо зохион байгуулах түүхэн жилтэй давхцаж буйтай холбоотойгоор олимпиадын энэ удаагийн сэдвийг “Цөлжилтийн эсрэг биологийн шийдэл” хэмээн тодорхойлжээ.

Олимпиадын бүх шатны шалгаруулалтыг цахим системд суурилуулснаар ойролцоогоор 80 хайрцаг буюу 400 боодол бичгийн цаас хэмнэж, байгаль орчинд ээлтэй “ногоон” олимпиад зохион байгуулах боломж бүрдсэн аж. Мөн улсын хэмжээнд бүрэн цахим хэлбэрт шилжсэн нь шалгалтын үйл явцыг илүү нээлттэй, шуурхай, шударга болгох технологийн шинэчлэл болж байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Энэ жилийн олимпиадын нэг болон хоёрдугаар шатанд 4824 оролцогч мэдлэг, ур чадвараа сорьсноос шилдэг сурагч, багш нар улсын шатанд шалгарч үлдсэн байна. Улсын шатанд аймаг бүрээс хоёр, нийслэлээс 30 сурагч дунд болон ахлах ангилалд өрсөлдөх бол багш нарын төрөлд аймаг бүрээс нэг, нийслэлээс 24 багш оролцох юм.

Түүнчлэн олимпиадад оролцогчдын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор үнэлгээний тогтолцоонд шинэчлэл хийжээ. Тухайлбал, улсын шатанд онолын шалгалтыг хоёр үе шаттай болгож нэмэгдүүлсэн бөгөөд багш нарын ангилалд дадлагын ажлын шалгалтыг шинээр нэвтрүүлсэн байна.

Биологийн улсын 36 дугаар олимпиадыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын Ерөнхий газар, Монголын Биологийн олимпиадын хороо ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. Харин МУИС, АШУҮИС, Монос группийн Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа юм.

Түүнчлэн Ойн газар, WWF Монгол, Монложистик групп, ТН майнинг компаниуд ивээн тэтгэгчээр оролцож, байгаль орчны шийдлийг эрэлхийлэх ирээдүйн эрдэмтдийг дэмжиж байна. 

Холбоотой сэдвүүд

биологи боловсрол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.