Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Бизнесийн орчин-2020: Шинээр бизнес эхлүүлэхэд АВЛИГА хамгийн том саад тотгор болж байна | Peak News

Бизнесийн орчин-2020: Шинээр бизнес эхлүүлэхэд АВЛИГА хамгийн том саад тотгор болж байна

Х.Оргил
12 сарын 04, 2020

Бизнесийн орчны бодит байдлыг тодорхойлох судалгааны үр дүнг танилцуулж байна. Жил болгон энэхүү судалгааг хийж ирсэн. Энэ удаа 4575 аж ахуйн нэгж "Бизнесийн орчин-2020" судалгаанд хамрагджээ.

Судалгааг МУИС-ийн Бизнесийн сургууль, МҮХАҮТ хамтран боловсруулсан. Эдийн засгийн орчин, Засаглал, хууль эрх зүйн орчин, Дэд бүтэц, технологийн орчин гээд нийт таван үзүүлэлтээр хэмжжээ. 

Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд дээрх судалгаанд оролцсон байна. Бизнесийн орчны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг уг судалгаанаас харж болно.

Судалгаанд оролцогчдын 63 хувь нь 10 хүртэлх ажилтантай байжээ. 2020 онд бизнесийн орчин 2019 онтой харьцуулахад ихээхэн өөрчлөгдсөн байна. Нөхцөл байдал улам дордсон гэж аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь хариулжээ. 

Харин үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэглэгчийн хандлага сэргэсэн нь эерэг үнэлгээ болж байна. Монголд шинээр бизнес эхлүүлэх амаргүй хэвээр.

 Хөрөнгийн эх үүсвэр хамгийн их бэрхшээл үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн санхүүжилт дутагдалтай, эрэлт хэрэгцээ тэр хэрээр өндөр байгааг "Бизнесийн орчин-2020" судалгаанд оролцогчдын олонх нь хариулжээ.

Үүнээс гадна бизнес шинээр эхлүүлэхэд авлига томоохон саад тотгор болж байгааг оролцогчид нэрлэсэн байна.

Холбоотой сэдвүүд

ковид-эдийн засаг мүхаүт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.